Байгууллагаараа чанарын удирдлагын хөдөлгөөн өрнүүллээ
- 2018 оноос эхлэн бид Чанарын удирдлагын тогтолцоог авч хэрэгжүүлсэн бөгөөд бүтээгдэхүүний чанарыг нэг түвшинд хадгалахын тулд түүхий эдийг татах, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хянаж шалгах тээвэрлэх зэрэг бүхий л процесст чанарын менежментийг сайжруулахын тулд байгууллагаараа чанарын удирдлагын хөдөлгөөн өрнүүлсэн. Үүний үр дүнд үргүй зардал 25 хувь, бүтээгдэхүүний гологдол 68 хувиар тус тус буурч үр ашиг нэмэгдсэн. Манай компани чанарын шинжилгээний “5 Яагаад” аргыг нэвтрүүлсэн бөгөөд эдгээр нь дараах үндсэн үе шатуудыг багтаасан. Үүнд: 1.Асуудлыг тодорхойлно. 2.Тоон мэдээлэл, баримт цуглуулна. 3.Асуудал үүсгэсэн нөхцөл байдлыг хянаж шалгана. 4.Үндсэн шалтгааныг илрүүлнэ. 5.Нөхцөл байдлыг засах, асуудалд авах арга хэмжээг олж хэрэгжүүлнэ.