Манай компани Монголын Шохой Үйлдвэрлэгчдийн Холбооны гишүүн байгууллага боллоо. Уг холбоо нь Монголын шохой үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, чадавхийг дээшлүүлж өрсөлдөх чадварыг сайжруулах, шохойны чанар стандартыг сайжруулж улмаар Монгол улсын шохойны хэрэгцээг бүрэн хангаж импортыг зогсоох зорилготойгоор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гишүүн байгууллагууддаа Монголын эдийн засаг, бизнесийн нөхцөл байдал, цаг үеийн үйл явдлын талаарх шаардлагатай мэдээллээр тогтмол хангаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд болон бизнесийн түншүүдийн холбоо харилцааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ, төсөл,
хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд одоогоор уул уурхай, барилга, аж үйлдвэр, банк санхүү, худалдаа үйлчилгээний төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага, компанитай хамтран ажиллаж байгаа юм. Иймд уул уурхай, барилгын салбарын шохойны хангамж үйлчилгээг хүргэж буй манай компани Монголын Шохой Үйлдвэрлэгчдийн Холбооны гишүүн байгууллага болсноор тус байгууллагын үйл ажиллагаанд тогтмол оролцож, дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахаас гадна бусад бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломж бүрдэж байна.