санал болгох
Шохой болон шохойн чулуу
01
Шохой
Манай компани хоногт 100 тонн, жилд 36000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай 2 босоо зуух, 1 хэвтээ зуухаар төрөл бүрийн барилгын зуурмаг бэлтгэх, шавардлага заслын ажил болон зэсийн хүдэр боловсруулах алт ялгах, силикат бетон эдлэхүүнд холбогч болон төмөр хайлуулах явцад хэрэглэх зориулалтаар 80%-аас дээш идэвхжилтэй барилгын болон технологийн шохой үйлдвэрлэж байна.
02
Шохойн чулуу
Шохойн чулуу нь бетоны бат бөх чанарыг дээшлүүлдэг дээд зэргийн холбогч шинж чанартай түүхий эд юм. Манай компани асфальтбетоны эрдэс нэмэлт, Базалтвүүл дулаалгын хөвөнгийн чулуулгийн материал, шинэ дэвшилтэт технологийн утаагүй дулааны станц зэрэгт зориулан түүхий карбонат бүхий CaO 55 хувь, MgO 0.18 хувийн агууламжтай шохойн чулууг хэрэглэгчдийн хүссэн 0-5 мм, 5-10 мм, 10-20 мм гэх мэт хэмжээгээр бутлан хүссэн газарт нь зах зээлийн уян хатан үнээр өөрсдийн тээврээр хүргэн үйлчилж байна.
03
Барилгын материал
Карбонатлаг чулуулгаас нүүрсхүчлийн хийг ялгаруулах замаар цельсийн 900-1200 0С–ын температурт шатааж гарган авсан, голчлон кальцийн оксидоос тогтсон, агаарт бэхжих барьцалдах материалыг технологийн шохой гэнэ.