Технологийн шохой нийлүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдлээ

Манай компани жилд 36,0 мянган тонн 95 хувийн кальцийн оксид агуулсан цэвэр технологийн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай хэвтээ эргэлтийн зуухыг сүүлийн 2 жилийн турш угсарч дуусган бүтээгдэхүүнийхээ дээжийг өлгийдөж авлаа. Хэвтээ эргэлтийн зуух нь бусад зуухнаас илүү хүчин чадал сайтай, бүтээгдэхүүн бүрэн шаталтанд орж хаягдал бага гардаг, зардал бага, хяналтын систем болон ажиллах зарчим нь харьцангуй энгийн, тоосжилт болон утаа шүүх систем нь байгаль орчинд ээлтэй зэрэг давуу талтай юм. Цаашид бид улам бүр өсөн нэмэгдэж байгаа аж үйлдвэрийн талх гэж нэрлэгддэг чанар стандартын шаардлагыг хангасан технологийн шохойг найдвартай тээвэрлэлтийн сувгаараа дамжуулан  Монгол улсын аль ч өнцөг буланд хүргэж өгөхөд бэлэн байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top